ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО.

2022-10-26

Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Ж.Чимэдцогзол, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Наранхүү, дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга Ч.Буянтогтох, 3-р хорооны Засаг дарга Б.Солонго, “Мэнд цолмон” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Цэдэвсүрэн, дүүргийн бусад ӨЭМТ-ийн дарга нар, эмч, ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Тус арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат дүүргийн ӨЭМТ-ийн дарга нартай уулзалт хийж, бусад ӨЭМТ-үүдийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, нэн шаардлагатай, дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн талаарх санал хүсэлтийг хүлээн авч цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Ийнхүү Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан 1-3 дугаар хорооны Жишиг өрхийн эмнэлгийн эмч, ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, дүүргийн 14 мянга гаруй иргэн тав тухтай орчинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг авах боломж бүрдлээ. Энэхүү шинээр ашиглалтад орж буй ӨЭМТ нь өвчтөнийг тусгаарлах өрөө болон үйлчлүүлэгч нарт тусгайлан зориулсан биеийн тамирын чийрэгжүүлэлтийн танхим, эмчилгээ үйлчилгээний төрөлжсөн өрөөнүүдтэйгээрээ онцлог юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%