ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-10-26

          Өнөөдөр /2022.10.26/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран “Хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах нь” сэдэвт ажил олгогчдын эздийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

           Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат тус зөвлөгөөнийг нээж “Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь дүүргийн өмнө тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн гол гол асуудлыг иргэдийнхээ эрх ашгийн үүднээс, бодлогын чанартайгаар шийдвэрлэхэд анхаарч нийт 9 хөтөлбөр баталснаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэсэн “Бүтээлч Чингэлтэйчүүд-2024”, “Хүний нөөц нийгмийн баталгаа-2024”, “Чингэлтэйчүүд үйлдвэрлэв-2024”, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

           Чингэлтэй дүүргийнхээ хөгжлийг хурдасгах, оршин суугчдынхаа ажиллаж амьдрах орчин нөхцөл, эрүүл мэндийн болон боловсролын салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, дунд болох урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, дүүргийн цаашдын хөгжлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж, ялангуяа хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийг дэмжин ажиллаж байна.

           Цаашид жижиг, дунд үйлдвэрлэлийг чадавхжуулах, хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжин ажиллана  гэдгээ илэрхийллээ.”

            Тус зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, 1-19 дүгээр хорооны Засаг дарга нар, хэлтэс албадын дарга нар, хөдөлмөр халамжийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэгч байгууллагууд, төрийн болон төсөвт байгууллагууд, ажил олгогч байгууллагууд,  сургалтын байгууллагууд, иргэд, аж ахуй нэгжүүд оролцлоо.

            Уг арга хэмжээний үеэр дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд тоон гарын үсэг олгох үйл ажиллагаа, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрийн бүртгэлийн үйл ажиллагааг тус тус зохион байгуулан ажиллалаа.

             Мөн  “Халамжаас - хөдөлмөрт бодлого, арга хэмжээний хэрэгжилт үр дүн”, “Ажиллах хүчний бүтээмж ба удирдлагын арга барил”, “Компанийн засаглал ба хүний нөөцийн тогтвортой байдал”, “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын үр шим, бодит туршлага” зэрэг сэдвээр илтгэлүүд өрнөлөө.

             Энэхүү зөвлөгөөний зорилго нь ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудад төрөөс хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилт, хамрагдах боломжийг танилцуулж, бизнесийн удирдлагын шинэлэг арга туршлага, бодит амжилтын түүхээс хуваалцах, мэдлэг мэдээллүүдийг хуваалцах замаар хамтран ажиллах, түншлэлийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Иймдээ ч “халамжаас хөдөлмөрт” бодлого, арга хэмжээний үр дүн, ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах туршлага, ажил олгогч аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлууд, түүний гарц шийдлийн талаар хэлэлцлээ.

   Чингэлтэй дүүрэгт улсын бүртгэлд бүртгэлтэй 16000 гаруй ажил олгогч, дүүргийн Засаг даргын Тамгын газартай харилцдаг бүртгэлтэй 17000 гаруй ажил олгогч байдаг бөгөөд жилд ойролцоогоор 500 гаруй ажил олгогч шинээр бүртгүүлж байна.

                            ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%