ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРЛЫН ДАРГА Ц.УЛАМ-ОРГИХ, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН КАНВОН МУЖИЙН КАННЫН ХОТЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА КИМ КИ ЁОНГ НАР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

2022-10-31

     Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Бүгд Найрамдах Солонгос Улсын Канвон мужийн Каннын хотын төлөөллийг энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үр дүнд хамтран ажиллах гэрээг байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Канвон мужийн Каннын хотын зочид төлөөлөгчид бидний урилгаар албан айлчлал хийж, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Улам-Оргих, Каннын хотын иргэдийн Хурлын дарга Ким Ки Ёонг нар хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү “Санамж бичиг”-т хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсан. Түүнчлэн манай аймгийн зүгээс хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, эдийн засаг, эрүүл мэнд, техник технологи, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, салбар бүрээр мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж дадлагажуулах, оюутан, залуучуудыг суралцуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг саналаа уламжилсан бөгөөд Каннын хотын төлөөлөгчид энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%