“Тэгш тусгал” ТББ-ын санаачилгаар “Хоггүй ирээдүйн төлөө-хариуцлагатай хэрэглээг хэвшүүлцгээе” байгаль орчныг хамгаалах сарын аяныг аймгийн ИТХ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, “АВ”, “Тамир” телевиз, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөл, Олны санаачлага Архангайн зөвлөл, Иргэний нийгмийн байгууллагууд, бүлгүүд хамтран зохион байгуулж байна.
Тус аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, БОАЖГ-ын дарга Б.Еший, Тэгш тусгал ТББ-ын төслийн менежер М.Анхтуяа нар оролцлоо.
Аяныг зохион байгуулснаар хог хаягдлыг бууруулах, иргэдийг хариуцлагатай хэрэглээ, зөв дадал хэвшилд уриалах, байгаль орчны бохирдлыг бууруулахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал гэдгийг иргэд, хүүхэд багачуудад ойлгуулах нь тус аяны эрхэм зорилго юм.
Тус аяныг өнөөдрөөс эхлүүлэн 1 сарын хугацаанд үргэлжлүүлэх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 25-нд дүгнэж хаалтын үйл ажиллагааг хийхээр боллоо.