ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Ажлын албаны ахмад ажилтан төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

2022-10-26

Аймгийн ИТХ-ын Ажлын албаны ахмад ажилтан Маналжав овогтой Эрдэнэдалай нь “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнууллаа.
М.Эрдэнэдалай нь улс, аймагт 40 жил үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг сонгох 1992, 1996, 2000 оны сонгуулиар Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдож, 1996-2000 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллан Хурлын Эдийн засаг, төсөв санхүүгийн хороог ахлан шинэ тутам үүсэж байсан Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд хүчин зүтгэл гарган ажилласан. Мөн Монголын нутгийн удирдлагын холбооны 2-р Их хуралд оролцож холбооны дүрэм, Монголын нутгийн өөрөө удирдах ёсны тухай тунхаг бичгийг батлахад гар бие оролцсон түүхтэй. Тэрээр аймгийн ИТХ-ын ажлын албанд байгаль орчин, хөдөө аж ахуйн салбар, судалгаа шинжилгээний ажлыг хариуцан ажиллахдаа судалгаа, шинжилгээ хийж, үр дүнг сайжруулах чиглэлээр олон санал санаачилга гарган түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласан манай төрийн захиргааны шилдэг албан хаагч, тэргүүний боловсон хүчин юм.
Танд эрүүл энх байж, үр хүүхэд, төр түмнийхээ түшиг нь болон урт насалж, удаан жаргахын ерөөл дэвшүүлье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%