ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ШИНЭ ЗУУНЫ БОЛОВСРОЛ-ЗАЛУУ ҮЕИЙНХЭН” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2022-10-26

Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь жилийн баярын өдрийг тохиолдуулан Төв аймгийн ЗДТГ, БШУГ-аас боловсролын салбарын шинэчлэлд аймгийн залуу багш нарын манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх, үүрэг оролцоог идэвхжүүлэх уриан дор багш нартаа хүндэтгэл үзүүлж, баярын хурлын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, гавьяат багш нар, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехник коллеж, МСҮТ-ийн эрдэмтэн багш нар оролцлоо.
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хүндэтгэлийн арга хэмжээ, баярын хурлын үеэр хэлсэн үгэндээ: МУЗГ-аас боловсролын салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн боломж, цаашдын чиг хандлагад нийцүүлэн боловсролын материаллаг орчныг сайжруулах, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бодитой арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Мөн салбарын эрх зүйн орчинд томоохон өөрчлөлтүүд гарснаар сургуулийн бие даасан байдал бодитойгоор хангагдаж, хүүхэд хөгжил хамгаалал, цахим сургалтын хөтөлбөр шинэ түвшинд гарч, үүнийгээ дагаад багш, удирдах албан тушаалтны хувь хүний хөгжлийн асуудал бодитоор хөндөгдөж байна. Боловсролын салбарын тулгамдсан асуудлын нэг нь өнөөдөр сургалтын чанар хийгээд Багшийн цахим хөгжил болоод байна. Иймд бүх шатны сургалтын байгууллагын багш бүр хичээл сургалтын бэлтгэлийг технологийн өндөр түвшинд ханган, үр дүнтэй хэрэгжүүлж, суралцагчийн хөгжил, төлөвшилд ахиц гаргахын тулд өөрсдийн үйл ажиллагаа, сургалтын чанар үр дүнд бодитой дүн шинжилгээ хийн, үнэлгээ дүгнэлт өгч, гарц, шийдлийг зөв тодорхойлох шаардлагатай. Дээрх асуудлыг шийдвэрлэхэд энд хуран цугласан эрхэм залуу багш та бүхний оролцоо, манлайлал чухал бөгөөд, Цахим орчинд манлайлах, арга туршлагаа түгээн дэлгэрүүлэх, сургалтын чанарт ахиц гаргаж, цахим сургалтын орчин бүрдүүлэх, хүүхэд хөгжил хамгааллын асуудалд онцгой анхаарах шаардлага байсаар байгааг цохон тэмдэглээд боловсролыг хувирган өөрчлөх хүмүүс бол залуу багш та нар юм” хэмээн онцоллоо.
2022-2023 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 31 сургууль, 45 цэцэрлэг, 2 МСҮТ, 2 Политехник коллежид 2640 багш, ажилтан ажиллаж, 27200 суралцагч суралцаж байна. Улс, аймгийн хөрөнгө оруулалтаар багш, ажилтан, суралцагчдын суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн 7 сургууль, 17 цэцэрлэг, 11 дотуур байрыг шинээр барьж байгуулан олон улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 22 сумын 11 сургууль, 6 дотуур байр, 7 цэцэрлэгийг стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгосноор Ерөнхий боловсролын сургуулийн 91 хувь, дотуур байрны 96 хувь, цэцэрлэгийн 88 хувьд эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүллээ. Аймаг боловсролыг хөгжүүлэх бодлогын залгамж халааг ханган, “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг сайжруулах”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, “Оюунлаг Төв аймаг” хөтөлбөрүүд, “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аяныг боловсруулан хэрэгжүүлж, зохих үр дүнд хүрээд байгаа юм.
Энэ үеэр боловсролын салбарт хамт олноо манлайлан, ажил үйлсээрээ тэргүүлсэн удирдах ажилтан, багш нарыг Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын Тэргүүний ажилтан”, БШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”, аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”, “Хүндэт жуух”, аймгийн “Хүндэт тэмдэг”, Засаг даргын “Жуух бичиг”, Монголын боловсролын ахмад удирдах ажилтны холбооны дээд шагнал “Алтан өлзий” одонгоор шагнаж, урамшууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%