ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

САЙНШАНД СУМАНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2022 ОНД ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2022-08-10

Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07/02 дугаар тогтоолоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хийгдэх 30 ажлын жагсаалтыг баталсан. Батлагдсан тогтоолын дагуу 2022 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажилтай Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарч хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж газар дээр нь очиж ажлын явцтай танилцлаа. Нийт 30 ажлын тендер зарлагдан хийгдэхээс 14 ажлын тендерийг зарлаж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан. Хийгдэж эхлээгүй байгаа 16 ажлаас Засгийн газрын шийдвэрээр хүчингүй болсон 1, ажлын тоо хэмжээ хүлээгдэж байгаа 3, хугацаа болоогүй байгаа 8, мэдэгдэл хүргүүлсэн 1, тендер зарласан боловч оролцогч оролцоогүй 3 тендер байна.
Төлөвлөгөөний дагуу ажил эхэлсэн дараах газруудад хяналт шалгалтын ажлыг хийлээ.
Үүнд:
✍️1. 7 дугаар багт Найрамдал 7 гудамжны 714 дүгээр байрны дээвэр, фасадын засварын ажил (Тогоруутай нуур ХХК)- гүйцэтгэл 100 хувьтай
✍️2.Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх хүрээнд мод үржүүлгийн талбайд модны үрсэлгээ бойжуулах хүлэмж болон мананцар үүсгэгч нийлүүлэх ажил (Мандал турс ХХК)- гүйцэтгэл 100 хувьтай
✍️3.Хамарын хийдийн Шамбалын хураамж авах цэг, авто замын хураамж авах цэгүүдэд хяналтын камер суурилуулах ажил (Сонголт нар ХХК)- гүйцэтгэл 100 хувьтай
✍️4. Сайншанд сумын 2, 7, 8 дугаар багийн нийтийн эзэмшлийн зам талбайд хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах зориулалтын сав нийлүүлж, байршуулах ажил (Дэлгэр Ган Майнд ХХК)- гүйцэтгэл 100 хувьтай
✍️5. Наадмын талбайд бие засах газар байгуулах ажил (Энержи Парагон ХХК)- гүйцэтгэл 100 хувьтай
✍️6. 7 дугаар багт газрын байршлыг шилжүүлсэн Өлзийт хорооллын айл өрхийг цахилгаанд холбох ажил (Уртын уул ХХК) 85%-ийн гүйцэтгэлтэй тус тус явагдаж байна

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%