Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс "Гэр бүлийн андгай өргөх, гэрлэлтийн гэрчилгээ гардуулах" ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний зорилго нь залуу гэр бүлд уламжлалт ёс заншлыг эрхэмлэн дээдлүүлэх, монгол гэр бүлийн уламжлалт хэв шинжийг хадгалан хамгаалах, журамт үүргээ биелүүлж, үр хүүхэд, эцэг эх, төр нийгмийн өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлахад оршиж байгаа юм. Өнөөдөр нийт гурван залуу хос гэрлэлтээ батлуулж, Монгол улсынхаа аз жаргалтай өрх гэрийн тоог нэмлээ. Залуу хосууддаа аз жаргал, эрүүл энхийг хүсье.