ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"ТӨВ НУТГИЙН АЛТАН НАМАР-2022" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 322 НЭР ТӨРЛИЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААЛАГДАЖ 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

2022-10-14

Төв аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл Төрийн бус байгууллага, "FOOD CITY" худалдааны төвтэй хамтран "Төв нутгийн алтан намар 2022" үзэсгэлэн худалдааг 3 өдрийн турш амжилттай зохион байгуулж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байгууллага, аж ахуй нэгжүүддээ 1.2 тэрбум төгрөгийн орлого оруулж, бодит дэмжлэг үзүүллээ. Үзэсгэлэн худалдааны хаалтын арга хэмжээний үеэр шилдэг сум, аж ахуй нэгж, байгууллага, иргэн шалгаруулсан юм.
ТӨВ АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР:
- Ж.Цэрмаа /Баянчандмань сум/
- Г.Цэцэгмаа /Аргалант сум/
- Ц.Нарантуяа /Мөнгөнморьт сум/
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР:
- Д.Тогмид /Борнуур сум Халиун буга нөхөрлөл/
- Х.Баасандорж /Сэргэлэн сум “Атрын шим” ХХК/
- Д.Оюунсүрэн /Эрдэнэсант сум/
- А.Түвшинжаргал /Баянцагаан сум/
- Н.Оюунчимэг /Баянцагаан сум/
- Н.Цэндсүрэн /Баян-Өнжүүл сум/ нарыг шагнасан бол үзэсгэлэн худалдаанд оролцогч “ШИЛДЭГ СУМ”-аар:
- Алтанбулаг
- Бүрэн
- Баянжаргалан сумд шалгарлаа.
- “Шилдэг аж үйлдвэрийн бараа” номинаци - Зуунмод сумын “Дүүжин даажин” брэнд
- “Шилдэг хүнсний бүтээгдэхүүн” номинаци – Баянхангай сумын үйлдвэрлэл эрхлэгч н.Мөнхтуулын үйлдвэрлэсэн зөгийн бал
- “Шилдэг сав, баглаа, боодол, шошготой бүтээгдэхүүн” Мөнгөн богцоор Батсүмбэр сумын үйлдвэрлэл эрхлэгч Т.Амаржаргал
- “Шилдэг хоршоо” номинаци –Эрдэнэ сумын “Эрдэнэ АСК” хоршоо шалгарлаа.
Аймгийн эдийн засгийн үндсэн салбар болох хөдөө аж ахуй, боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж байгаа дараах иргэн, аж ахуй нэгж, байгууллагад “АЙМАГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-аас тус бүр 10 сая төгрөгийн “ЗЭЭЛЖИХ ЭРХИЙН БАТЛАМЖ” гардууллаа.
- Ш.Туяа /Баян сум/
- Н.Мандах /Баяндэлгэр сум/
- Д.Энхзаяа /Баянцогт сум/
- Х.Алтантулга /Заамар сум/
- Т.Жамбал /Баян-Өнжүүл сум/
- Т.Энхбуян /Борнуур сум/
- Б.Жамбалдаш /Дэлгэрхаан сум/
- Б.Наранцэцэг /Сэргэлэн сум/
- Д.Сандагдулам /Баянцагаан сум/
- Ш.Ууганбаяр /Баянчандмань сум/
Үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн 27 сумын 19 хоршоо, 36 аж ахуйн нэгж, байгууллага, 199 өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд нийт 322 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр оролцсон бөгөөд Батсүмбэр сум сүү, Баянцагаан сум мах, Борнуур сум төмс, хүнсний ногоогоо "FOOD CITY" худалдааны төвд байнга нийлүүлж, борлуулах гэрээ хийсэн нь энэхүү үзэсгэлэн худалдааны үр дүн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%