Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх "Polish Aid" олон улсын тусламжийн сангийн санхүүжилтээр Төв аймгийн Баян сумын ЕБС-ийн мэдээлэл зүйн тэнхимд 28 сая төгрөгийн тоног төхөөрөмж шийдвэрлэснийг БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён Кшыштоф Бойко хүлээлгэн өглөө.