СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хайрхан багийн 2 дугаар байрны урд байрлах тоглоомын талбайн гулсуур цөмөрсөн, 12 дугаар байрны урд байрлах тоглоомын гулсуур болон савлуур тоглоом эвдэрсэн, Санжинт багийн Ойчдын 6 дугаар гудамжны харалдаа байрлах тоглоомын талбайн гулсуур болон савлуур, турник зэрэг тоглоомууд эвдрэлтэй байсан бөгөөд дээрх тоглоомыг засаж, хүүхдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Шарын гол сумын Хайрхан болон Санжинт багийн засаг дарга нарт албан мэдэгдэл хүргүүлж ажиллалаа.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхээр орж шийтгэл хүлээсэн 18 иргэн тус Цагдаагийн хэлтсийн хяналтад байгаа иргэдийн гэрийн хаягаар явж хүүхдүүдтэй уулзаж ажилласан. Тухайн хүүхдүүдээс ямар нэгэн зөрчилтэй санал хүсэлт гаргаагүй болно. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэргээр зөвлөгөө өгсөн. /Хүүхдийн эрхийг хангах үүднээс нэр болон хаягийг нууцлав/
Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхэнд хэн ч халдах ёсгүй, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйл, Хүүхдийн хөгжих эрх, Хүүхдийн эрх ба үүрэг зэрэг 150 ширхэг зурагт хуудас болон бичвэр бэлдэж тарааж ажилласан.