ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 4 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-10-13

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 4 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

үүхдийн тасгийн ариун цэврийн өрөөнд эрүүл ахуйн шаардлага хангасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан зориулалтын бариултай суултуурыг насны ангиллаар нь 2 ширхгийг мөн асран хамгаалагчид болон өсвөр насны хүүхдэд зориулсан 2 ширхэг нийт 4 суултуурыг ариун цэврийн өрөөний хамт засварлан тохижуулсан.
✅Ерөнхий боловсролын 12 жилийн 2 болон 6 дугаар сургуулийн сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, тулгамдсан асуудлууд”, “Сэтгэл зүйгээ хэрхэн удирдах вэ?” сэдвүүдээр сургалтыг зохион байгуулж одоогийн байдлаар 300 орчим хүүхэд хамрагдсан.
✅Амбулаториор сүүлийн 7 хоногийн хугацаанд 45 хүүхэд, хэвтэн эмчлүүлж байгаа 11 хүүхэд, Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолтын дагуу 7, 15 настай 261 хүүхдийг сахуу татрангийн вакцинд хамруулж мөн томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээ мэдээллийг нийт 317 хүүхдэд хүргэн ажилласан.
✅Сумын хэмжээнд дархлаажуулалтад хамрагдвал зохих 0-15 насны 2148 хүүхдийн судалгааг гаргасан бөгөөд 2022 оны 11 дүгээр сараас эхлэн 5дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
✅Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны 34 хүүхэд байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдэд өрхийн эмч, сувилагч гэрийн эргэлт хийн шаардлагатай 4 өрхөд нөхцөл байдлын үнэлгээ хийн ажилласан байна. Цаашид гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй 4 өрхөд мөн нөхцөл байдлын үнэлгээ хийн хяналтад авах төлөвлөгөөтэй байна.
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 75
2 / 3%
3 / 4%
45 / 60%
1 / 1%
24 / 32%