Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачилж, ИТХ-ын Зөвлөлөөс дэмжин баталсан хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах нөлөөллийг бууруулах зорилго бүхий “Чингэлтэйн хог баялаг болно” төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ.
Төслийн хүрээнд “Хог биш баялаг” ТББ-тай хамтран “Чингэлтэйн хог баялаг болно” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг 24 хорооны Иргэний танхимаар дамжуулан нийт 35 удаа зохион байгуулахаар төлөвлөн үе шаттайгаар амжилттай хэрэгжиж дууслаа.
Өнөөдөр /2022.09.29/ дүүргийн 16 дугаар хорооны иргэд “Чингэлтэйн хог баялаг болно” сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажилд идэвхтэй хамрагдлаа.
Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Б.Болортунгалаг, 16 дугаар хорооны Засаг дарга Н.Сэргэлэн нар оролцлоо.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажилд идэвхтэй оролцсон иргэд та бүхэндээ баярлалаа.
#Чингэлтэйн_хог_баялаг_болно.
Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА