Өнөөдөр /2022.09.29/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдлаа.
Тус хуралдаанаар:
- Дүүргийн ЕБС, СӨБ-ын 2022-2023 оны хамтран сургах тойрог, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил,
- Дүүргийн Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөлт, явц, хэрэгжилт,
- Бүх нийтийн биеийн тамир, спорт, соёл урлагийг дэмжих чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөлт, явц, хэрэгжилттэй танилцаж холбогдох санал, дүгнэлтийг гаргалаа.
Хуралдаанд:
Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч Т.Уламбаяр,
Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, ИТХ-ын Төлөөлөгч С.Мөнгөнсар, Ж.Чимэдцогзол, Ч.Мягмарсүрэн, В.Хүрэлбаатар, Ч.Ариунчимэг,
Дүүргийн ЗДТГ-ын Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр, Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Баянмөнх, Соёлын төвийн дарга А.Лхагвадорж нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА