2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсвийн зарцуулалтын хяналтын хороо харьяалагдах асуудлын хүрээнд хэлбэрээр хуралдлаа.
Тус хуралдаанаар:
- Дүүргийн урсгал зардлын хөрөнгөөр хийгдэх ажлын явц, гүйцэтгэл,
- Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт 2021 онд хийгдсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүн, 2022 он, 2021-2022 он дамжин хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний явц, хэрэгжилт,
- Мөн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”, “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨТҮГ, “Нийтлэг үйлчилгээний газар” ОНӨТҮГ, “Хоймор хайрхан амралт” ОНӨТҮГ болон “Хайрхан хөгжлийн төв” ОНӨТҮГ-уудын үйл ажиллагаатай танилцаж холбогдох санал, дүгнэлтийг гаргалаа.
Хуралдаанд:
Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Баярсайхан
Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Дэлгэрбат, Т.Найдан, Ж.Сугарсүрэн, С.Энхтайван,
Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч Ц.Содхүү, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, “Хоймор хайрхан амралт” ОНӨТҮГ-ын дарга Ц.Эрдэнэбадрах нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА