Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачилж, ИТХ-ын Зөвлөлөөс дэмжин баталсан хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах нөлөөллийг бууруулах зорилго бүхий “Чингэлтэйн хог баялаг болно” төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ.
Төслийн хүрээнд “Хог биш баялаг” ТББ-тай хамтран “Чингэлтэйн хог баялаг болно” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг 24 хорооны Иргэний танхимаар дамжуулан нийт 35 удаа зохион байгуулахаар төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Өнөөдөр /2022.09.26/ дүүргийн 1-3 дугаар хорооны иргэд “Чингэлтэйн хог баялаг болно” сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажилд идэвхтэй хамрагдлаа.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажил нь хуваарийн дагуу маргааш буюу 2022.09.27-ны өдрийн 11:00, 14:00 цагуудаас 4-6 дугаар хорооны иргэдийг хамруулан 5 дугаар хорооны Иргэний танхимд болох тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Ч.Мягмарсүрэн, Б.Болортунгалаг, 3 дугаар хорооны Засаг дарга Б.Солонго нар оролцлоо.
#Чингэлтэйн_хог_баялаг_болно.
Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА