ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“СОЁЛЫН ОРОН ЗАЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД СОЁЛЫН АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-09-22

Монгол Улсын Соёлын яамнаас энэ жилийн соёлын ажилтны өдрийг “Соёлын орон зай” нэрийн хүрээнд соёл урлагийн бүхий л салбар, чөлөөт уран бүтээлчдийг хамруулан зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Соёл урлагийн газар “Соёлын орон зай” сэдэвт Соёлын ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
 
“Соёлын орон зай” арга хэмжээний хүрээнд аймгийн Соёл урлагийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 1-ээс 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 30 ажил арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж байгаа ажээ. Үүний заримаас дурдвал, дэлхийд ховордсон хөхтөн амьтны “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн, Монгол гэр барих, засварлах сургалт, Монголын Зохиолчдын эвлэлийн Сэлэнгэ аймаг дахь салбарын 60 жилийн ойн арга хэмжээ зэргийг зохион байгуулаад байна.
 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа “Соёлын ажилтны зөвлөгөөн”-д оролцогсдод Соёлын ажилтны өдрийн мэнд дэвшүүлэн үг хэлэхдээ “аймгийн удирдлагын багаас соёл урлагийн салбараар түүчээлэн хүнээ хөгжүүлэх соён гэгээрүүлэх чиглэлд үргэлж анхаарал хандуулж ажиллана” гэдгээ илэрхийллээ.
Соёл урлагийн салбарын үе үеийн ажилтнууд, уран бүтээлчдэдээ Соёлын ажилтны өдрийн мэндийг дэвшүүлье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%