ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2022-09-24

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар баталсан. Энэхүү тогтоол таван чиглэлийн хүрээнд 114 зорилтыг хэрэгжүүлж байна.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хангахаар Сэлэнгэ аймагт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Т.Аубакир, УИХ-ын Г.Тэмүүлэн нарын хамт ажиллаж байна.
 
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б. Нарантуяа, Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн удирдлагууд аймаг орон нутгийн цаг үеийн мэдээлэл танилцуулж, тулгамдаж буй асуудлаар санал солилцож уулзалт хийлээ.
 
Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн дагуу “Жишиг сум” төслийн хүрээнд Алтанбулаг сумын дулаан хангамжийн эх үүсвэрээс чөлөөт бүс рүү дэд бүтэц татах, цахилгаан болон дулаан хангамжийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх, хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэх, бохир болон цэвэр усны шугам сүлжээг ашиглалтад оруулах шаардлагатай байна.
Сүүлийн үед Алтанбулагийн чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулах хүсэлттэй аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж байгаа.
Чөлөөт бүсэд зөвхөн худалдаанаас гадна үйлдвэр үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг дэмжих нь чухал юм.
 
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн эмч Б.Алтанцэцэг 2014 оноос эхлэн зуны хүлэмжинд тариалалт хийж эхэлжээ. Тэрбээр эмчийн нөр их ажлынхаа хажуугаар ногоо тариалж, улмаар шилдэг ногоочноор хоёр ч удаа шалгарч байжээ.
Өнөөдөр тэрбээр хүнсний 13 нэр төрлийн нарийн ногоо тариалж, сүүлийн жилүүдэд жилд 3 тонн лооль, 5 тонн өргөст хэмх, 800 кг хаш, 1 тонн брокли, 5 тонн навчит ногоо тус тус ургац хураан авчээ. Хүнсний ногоо тариалахад хүлэмж, зоорь, ажиллах хүчний асуудал тулгамдаж буй талаар ярьсан юм. УИХ-ын даргын зүгээс Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр боллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%