Түүхт ойн өдөр Төв аймаг дахь Төрийн аудитын газраас нэгэн зууны түүх, дуртатгалаа сэргээн, цаашдын зорилго, зорилтоо тодорхойлж, баярын хурлын арга хэмжээг зохион байгууллаа. Баярын хурлын арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, Ардын хянан шалгах хороо, Төрийн хянан шалгах хороонд ажиллаж байсан ахмадууд, Төрийн аудитын байгууллагын аудиторууд, санхүүгийн албаны мэргэжилтнүүд оролцлоо.
Түүхэн хугацаанд Хяналтын байгууллагын нэр, чиг үүргийг олон удаа өөрчилсөн бөгөөд орон нутагт 1972 оноос Ардын хянан шалгах хороо, 1995 оноос Төрийн хянан шалгах хороо, 2003 оноос Төрийн аудитын байгууллага чиг үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлж иржээ. Төрийн хяналтын байгууллын залгамж болсон Төв аймаг дахь Төрийн аудитын газар нь 13 хүний орон тоотой ажиллаж, гүйцэтгэл, санхүү, нийцлийн аудитыг хийж байна.
Баярын энэ өдөр Төрийн хяналт, Аудитын байгууллагын үе үеийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа.