Аймгийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх, хүн амын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн түншлэлийн харилцааг өргөтгөх, төр хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөтгөх зорилгоор “Төв нутгийн Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг 2022 оны 10 дугаар сарын 07-09 өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Уг үзэсгэлэн худалдааг Төв аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, “Фүүд сити” худалдааны төвтэй хамтран зохион байгуулах юм.