ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

”АМ ЭРҮҮЛ БОЛ ШҮД ЭРҮҮЛ ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА.

2022-09-21

”АМ ЭРҮҮЛ БОЛ ШҮД ЭРҮҮЛ 
ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА. 
Тус сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Баасанжав
/ “Буян үр” шүдний эмнэлгийн эмч/ өөрийн санаачлагаар сумын СӨБ-ын 2-р цэцэрлэгийн нийт 78 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, дээрх сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.
✅Урьдчилан сэргийлэх үзлэгээр тус цэцэрлэгийн хүүхүүдийн ихэнх буюу 80 хувь орчим нь хүүхдийнхээ шүдийг ямар нэг байдлаар эмчлүүлсэн, эрүүл байлгах тал дээр анхаарал хандуулсан байгаа нь эцэг эх болон цэцэрлэгийн удирдлага, эмч, багш нарын хүүхдүүдэд тавих анхаарал, шаардлага сайн байгааг харж болохоор байна.
📍📍Анхаарах зүйл: Шүдний өвчлөлийн тоогоор бэлтгэл бүлгийн ангийн хүүхдүүдийн 44 хувь шүд цооролтой байсан учраас эмчилгээг хийлгэх шаардлагатай байгааг цэцэрлэгийн эмч, ангийн багш нарт зөвлөлөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%