Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-тай хамтран Архины хамааралтай иргэд ба түүний гэр бүлийн хүмүүсийн сэтгэл зүйг дэмжих, хэрхэн архины хамааралгүй болох талаар сэтгэлзүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Цогтсугар, “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-ын тэргүүн, багш Ж.Цэцэгжаргал нар удирдан зохион байгуулж, Зуунмод сумын багийн Засаг дарга, хэсгийн ахлагч нар, нийгмийн ажилтнуудыг хамруулан зорилтот бүлгийн иргэдийг сонгон хамтран ажиллах аргачлал, арга зүйн зөвлөгөө өгч, сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар харилцан мэдээлэл солилцлоо.