Улс орон даяар “Номын баяр 2022” арга хэмжээ нэгэн зэрэг эхэлж байна. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж эхэлсэн “Номын баяр” арга хэмжээг энэ жил Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “ Илүү их уншъя” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Төв аймгийн Нийтийн номын сангаас номын зохиолч, уншигчдын уулзалт, хуучин, шинэ номын худалдаа, номын клуб хоорондын үйл ажиллагааны танилцуулга, "Үлгэрийн баатрууд амилсан нь" маск парад зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Олны сонирхлыг ихээр татаад буй “Үлгэрийн баатрууд амилсан нь” маск парадад долоон байгууллага, аж ахуй нэгж, 10 гаруй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн баг, хамт олон оролцож байгаа юм. Энэ жилийн “Номын баяр 2022” арга хэмжээнд БНСУ-ын Пёнтек хотын дарга Жон Жансон тэргүүтэй зочид оролцож байгаа нь онцлог болж байна.