Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачилж, ИТХ-ын Зөвлөлөөс дэмжин баталсан хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах нөлөөллийг бууруулах зорилго бүхий “Чингэлтэйн хог баялаг болно” төсөл хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд “Хог биш баялаг” ТББ-тай хамтран “Чингэлтэйн хог баялаг болно” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг 24 хороодын Иргэний танхимаар дамжуулан нийт 35 удаа зохион байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 6 хороонд 12 удаагийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлээд байна.
2022 оны 09 дүгээр сарын 10, 12-ний өдрүүдэд 11,12 дугаар хорооны иргэд “Чингэлтэйн хог баялаг болно” сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажилд тус тус хамрагдлаа.
Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, 12 дугаар хорооны Засаг Р.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Б.Болортунгалаг, ИТХ-ын Төлөөлөгч, 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга нар оролцлоо.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажил нь хуваарийн дагуу маргааш буюу 2022.09.13-ны өдрийн 14:00 цагаас 13 дугаар хорооны Иргэний танхимд болох тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
#Чингэлтэйн_хог_баялаг_болно.
Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА