Өнөөдөр /2022.09.12/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны зургаадугаар хуралдаан цахим, танхим хосолсон хэлбэрээр хуралдаж төлөвлөгөөнд тусгагдсан болон цаг үеийн асуудлууд, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэтгэлийн хуралдааны тов зарлах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн И.Даваадорж, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ц.Содхүү, Т.Уламбаяр, Л.Цэеэрэгзэн, Р.Ганболд нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА