ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2022-09-05

         Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс дүүргийн Онцгой байдлын хэлтэст гамшиг ослын голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гэнэтийн осол, гамшгийн үед ард иргэд, албан хаагчдын амь, нас эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, зорилгоор нисгэгчгүй нисэх иж бүрэн төхөөрөмж /дрон/-ийг хүлээлгэн  өглөө.

          Тус төхөөрөмж /EVO II Dual 640T загвар/ нь аюулт үзэгдэл, ослын эрсдэлийн зураг боловсруулах, гал түймэртэй тэмцэх, галын цэгүүдийг тодорхойлох, хохирогчдын байршлыг тогтоох, өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг хянахын тулд галын дөл дээр хөөрч, газар дээрх эрсдэлийг бууруулж эрэн хайх, аврах, секундийн нарийвчлалтайгаар өргөн цар хүрээ бүхий талбайд даалгаврын автомат горимуудыг ашиглан байршлыг хурдан тогтоох, мөн дулаан мэдэрдэг, 8К видео бичлэг хийдэг хосолсон камер бүхий өндөр хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм.

          EVK II Enterprise 640 нисэх төхөөрөмжийн үзүүлэлт:  

- Жин: 1150 гр

- Хэмжээ: 397 mm

- Дээд хурд: 72.5 км/цаг

- Нисэх хугацаа: 38 минут (Салхигүй үед дундаж хурд 25 км/цаг байхад)

- Салхи эсэргүүцэх чадвар: 10-13 м/с,

- Ажиллах температур: -10°C-аас 40°C

- Саад мэдрэгч: Бүх талдаа 12 ширхэг саад мэдрэгч камер

- Удирдах алслалт: 9 км

- Камерын мэдрэгч: 1/2" CMOS 48 Megapixels-тэй 8Х zoom хийх, Линз: FOV:79°

- Бичлэгийн чанар: 8К/30frs FHD/120frs

- Дулаан мэдрэх камер: 12 μm ,FOV: H33°V26°

- Температур хэмжих нарийвчлал: ±3°C          

- Температур хэмжих хүрээ: High gain mode: -20° to +150°C, Low gain mode: 0°,to +550°C

 Зөв температур хэмжих зай: 2-20м

Нэмэлт функц:

- Хөөрсөн цэгт буцаж ирэх

- GPS координатаар автоматаар нисэх

- Хөдөлж буй объект автоматаар дагаж нисэх, саад мэдрэгчтэй

- Чанга яригч 300м-д сонсогдоно, гэрэлтүүлэгч 11 lumens гэрэл гаргах чадвартай, мөн маяактай 3 км-ээс харагддаг давуу талуудтай.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%