Өнөөдөр /2022.09.05/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цус сэлбэлтийн төв, дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Донорын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан болон ИТХ, ЗДТГ-ын нийт 78 ажилтан, албан хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэний үүргээ биелүүлэн оролцсоноос 60 хүн цусаа хандивлан нийт 180 иргэний алтан амь аврах үйлсэд хувь нэмрээ орууллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА