Нийслэлийн Чингэлтэй дүүргээс “Өргөө” амаржих газар-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй хамтран дүүргийн 7-12 дугаар хороодын 0-2 сартай нярай хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг өчигдөр буюу 8 дугаар сарын 21-ний өдөр “Шэжид дүг” Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр “Өргөө” амаржих газрын нярайн нарийн мэргэжлийн эмч нар ажилласан ба үзлэгийн үед нярайн зүрхний үйл ажиллагаа, дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, эхо шинжилгээ, зулайн эхо, хүчилтөрөгчийн дутагдал оношилгоо, тархины цус харвалт, уйланхайн өөрчлөлт усжилтын илрүүлэг, хэвлийн эхо шинжилгээ зэрэг урьдчилан сэргийлэг үзлэг оношилгоо хийгдлээ.
Мөн төрөөд удаагүй эхчүүд, ээжүүдэд эмэгтэйчүүдийн үзлэгийг хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан ба төрсний дараах нярайн асаргаа болон нярайн шарлалт зэрэг асуудлуудаар эхчүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгсөн бөгөөд энэ удаагийн үзлэгт 7-12 дугаар хороодын 130 гаруй нярайг хамруулсан юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА