Аймгийн эдийн засгийн үндсэн салбар хөдөө аж ахуй, боловсруулах салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг хангах ажлын хүрээнд малчдын хөдөлмөрийн онцлог, арга барилыг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох, сурталчлан таниулах, үхэр сүргийн маллагаа түүний гайхамшигт таваарлаг шинж, ашиг шим, уламжлалт сүү цагаан идээ, шилмэл үхэр шалгаруулах "Төв түмний сүүн соёл" арга хэмжээг энэ сарын 25-ны өдөр Батсүмбэр суманд зохион байгуулна.