Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын газартай хамтран хүүхэд хөгжил хамгааллын жил, “Зөв хандлагад төлөвшье” аяны хүрээнд анх удаа ял шийтгэгдэн, ял эдлэх хугацаандаа ямар нэг зөрчил гаргаагүй, засарч хүмүүжиж байгаа ар гэрийн боломж тааруу 2 иргэнд нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчилд дахин өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусламж дэмжлэг болгон өргөө цагаан гэр олголоо.
Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Осорваань, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга Э.Итгэлтөгс болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын нэг албан хаагчид өргөө цагаан гэр олгосон юм.