ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ЧИНГЭЛТЭЙН ХОГ БАЯЛАГ БОЛНО” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2022-07-04

         Өнөөдөр /2022.07.04/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачилсан дүүргийн иргэдэд хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн “Чингэлтэйн хог баялаг болно” төслийг 2022 оны 07 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хороонд 3 сарын хугацаатай хэрэгжүүлэхээр нээлтийн үйл ажиллагаагаа эхлүүлээ.

          Энэхүү төсөл нь иргэд хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бууруулахад хувь нэмрээ оруулахаас гадна хариуцлагатай хэрэглээтэй иргэн байх ухамсрыг иргэдэд төлөвшүүлж, байгальд ээлтэй дадал хэвшүүлэх хог хаягдлыг ангилан хаях уриалах зорилготой юм.

            “Чингэлтэйн хог баялаг болно” төслийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч,  Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын дарга П.Баянбаатар нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, төслийг хамтран хэрэгжүүлэхийг уриаллаа.

           Нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын Зөвлөлийн гишүүд, ИТХ-ын Төлөөлөгчид, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан болон  хэсгийн ахлагчдын төлөөлөл оролцлоо.

         Хүний хэрэглээ хязгааргүй болсон энэ цаг хугацаанд хог хаягдал гэх тахалд хүн төрөлхтөн төдийгүй байгаль орчин маш ихээр нэрвэгдэж доройтож байна. Хог хаягдал гэж хүний хэрэглээнээс гарсан эд юмсыг хэлдэг бөгөөд хатуу шингэн хий төлөвт орших энгийн болон аюултай хог хаягдлууд хүний өдөр тутмын амьдрал, аж үйлдвэрлэл, уул уурхай, газар тариалан эрхлэлтээс үүсэж байдаг байна.

           Хог хаягдал дэлхий дээр тулгамдсан асуудлын нэг болж байгаа бөгөөд 2050 он гэхэд дэлхий дээрх хог хаягдлын хэмжээ 3.4 тэрбум тонн хүрнэ гэсэн судалгаа байдаг. Өдрөөс өдөрт хэмжээ нь өсөн нэмэгдэж буй хог хаягдал нь ус, хөрс, агаарт нөлөөлөн байгаль орчны бохирдлыг бий болгож улмаар хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, ан амьтдын амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэн тоо толгойг нь хорогдуулах хүчин зүйлийн нэг болдог.

ХОГГҮЙ ИРЭЭДҮЙ БИДНЭЭС ЭХЭЛНЭ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%