Өнөөдөр /2022.06.30/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар захирамжийн дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан хуралдав.
Хуралдаанаар:
- Дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Дүүргийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
- Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
- Гамшгийн эрсдэлийг бууруулах дүүргийн зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай
- Төрийн цол, одон медалиар шагнуулахаар уламжлах тухай
- Хурлын Ажлын албаны орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч, Төлөөлөгч Д.Отгонбаатар, ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, Засаг даргын зөвлөх, Төлөөлөгч Х.Алтаншагай, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч, И.Даваадорж, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ц.Содхүү, Т.Уламбаяр, Л.Цэеэрэгзэн, Ж.Булганцэцэг, Р.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгч Б.Дэлгэрбат, С.Мөнгөнсар, Ж.Чимэдцогзол, Б.Найдалаа, Т.Найдан, С.Баярмагнай, Ч.Болормаа, Ч.Мягмарсүрэн, Л.Баярсайхан, Л.Лувсанцэрэн, Ж.Сугарсүрэн, Ж.Батсайхан, Д.Уянга, Н.Бямбагэрэл, С.Энхтайван, З.Бямбажав, Н.Доржпүрэв, Б.Батхуяг, Д.Ядамжав, В.Хүрэлбаатар, Б.Болортунгалаг, Б.Насанбат, Ч.Ариунчимэг, Н.Оюунгэрэл нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА