Өнөөдөр /2022.06.29/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны тавдугаар хуралдаан гишүүдийн 100 хувийн ирцтэй хуралдаж төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Тус хуралдаанаар:
- Дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах /Төсөв санхүү, эдийн засгийн хорооны санал, дүгнэлт/
- Дүүргийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах /Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны санал, дүгнэлт/
- Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 08 дугаар тогтоол хүчингүй болсонд тооцох
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах
- Гамшгийн эрсдэлийг бууруулах дүүргийн зөвлөлийн ажиллах журмыг батлах
- Төрийн цол, одон медалиар шагнуулахаар уламжлах
- Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны санаачилсан “Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сангийн журмын төсөл”-д иргэдээс санал авах нийтийн сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын саналыг дэмжих
- Хурлын Ажлын албаны орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах гэсэн үндсэн 8 асуудлыг хэлэлцэж холбогдох хэлтэс, албадад үүрэг чиглэл өглөө.
Хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн И.Даваадорж, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ц.Содхүү, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Л.Цэеэрэгзэн, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ж.Булганцэцэг, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Р.Ганболд нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА