ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХТОЙ ТУХАЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2022-06-28


ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХТОЙ ТУХАЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО. 
Шарын гол сумын буянтын эх үүсвэрийн ундны усны эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох ажиллагаанд олон нийтийн саналыг тусгах нь хэлэлцүүлгийг /2022.06.28/-ны өдөр зохион байгуулав. “Сумын хүн амын унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн нөөц хомсдол, бохирдлоос хамгаалах, эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох зорилготой юм. Хэлэлцүүлгийн эхэнд “Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай төслийг сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Ц.Ганчимэг танилцууллаа. Хэлэлцүүлэгт сумын иргэд, Шарын гол сумын ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороон дарга Д.Амарсанаа, Санжит багийн Засаг дарга Д.Энхцацраг, ДУА-ын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Я.Батбилэг, Хараа- Ерөө голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ц.Мэндбаяр, Ж.Батзориг, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийг төлөөлж Дулаан Шарын гол ТӨХК-ны инженер Л.Нарангэрэл, Буянтын хөндий ХХК-ыг төлөөлж О.Цэцэгмаа, иргэн Ш.Энхболд нар оролцож саналаа илэрхийллээ. 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%