ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ДОМОГТ ШАРЫН ГОЛ” ХХК-ИЙН “ОЙН ГАЙХАМШИГ” МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ

2022-06-24

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ДОМОГТ ШАРЫН ГОЛ” ХХК-ИЙН “ОЙН ГАЙХАМШИГ” МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах “Домогт Шарын гол” ХХК-ийн “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газарт ажиллав.
Тус мод үржүүлгийн газар нь анх 1996 онд “Домогт” ББНөхөрлөл хэлбэрээр үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн ойжуулалт, ойг нөхөн сэргээх, мод боловсруулах цех ашиглалтад оруулах, ойн генийг хамгаалах төсөл хэрэгжүүлэх гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа эрхэлсээр иржээ.
Мөн “Улаан ном”-нд орсон, нэн ховордож буй Жодоо модыг үрслүүлж байгаагаараа онцлог.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг ажиллах үеэр “Домогт шарын гол” ХХК-ийн захирал З.Оюунтуяа түүнд маш чухал ач холбогдолтой ажил санаачилсанд талархаж байгаагаа илэрхийлж, “Та санаачилсан-Бид хэрэгжүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийллээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр Байгаль орчны салбарт олон эерэг өөрчлөлтүүд бий болж эхэллээ. Тухайлбал тус салбарын мэргэжилтэн, боловсон хүчнүүд мэдлэг чадвараа үнэлүүлэх боломжтой болж, ажлын байр нэмэгдсэн байна.
Мөн олон нийтийн дунд мод тарих хүсэлтэй, мэдлэгтэй ИРГЭД олширсон байна. Цаашид хууль эрхзүйн орчинд өөрчлөх зүйл бий гэдгийг Аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл хэлж байлаа. Үүний нэг нь моджуулах ажлыг хувь хүн, нөхөрлөл хийх боломжийг эрхзүйн орчинд тусгах явдал юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%