ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ ОРОСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” НИЙГЭМЛЭГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-05-16

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй тус байгууллагын зарим удирдлага, албан хаагчдыг өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг дэмжин аймгийн нутаг дэвсгэрт төмөр замын өртөө, зурвас газрууд дахь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төмөр замын албан хаагчдыг орон сууцаар хангах ажлыг нэмэгдүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг тус аймагт бэлтгэх боломжийг судлан шийдвэрлэх зэрэг тодорхой чиглэлээр хамтран ажиллах талаар талууд харилцан ярилцаж санал солилцлоо.
 
Тус байгууллага нь өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд Сүхбаатар суманд төмөр замын ажилчдын 32 айлын орон сууц, 180 хүүхдийн цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан ашиглалтад оруулж байсан билээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%