ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"НОЁН УУЛЫН ТҮҮХ, СОЁЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ МАНДАЛ СУМАНД БОЛЛОО

2022-05-15

Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Eрөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Мандал суманд зохион байгууллаа.
 
Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх доктор Д.Бум-Очир, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Тэнгэр үзэлтний Мөнх тэнгэр нэгдсэн хороо НҮТББ-ын тэргүүн доктор профессор Б.Галаарид, аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Угсаатны судлал, биет бус соёлын өвийн төвийн эрхлэгч доктор Н.Маралмаа, ҮАБЗ-ийн ССХ-ийн Аюулгүй байдлын эрх зүйн судалгааны төвийн дарга доктор Ц.Минжин, Ерөнхийлөгчийн тамгын газрын бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга доктор профессор С.Янжинсүрэн, МУИС-ийн ахмад багш доктор Л.Чулуунбаатар, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Эрдэнэ-Очир, МУИС-ийн Архелогийн төвийн судалгааны захирал доктор профессор Ц.Төрбат, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Очир, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Угсаатны судлал, биет бус соёлын өвийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар,Мандал сумын хийдийн Ловон лам У.Доржсүрэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эртний түүх судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Одмагнай, Тэнгэр үзэл, тэнгэр шүтлэг судлаач Т.Даваадорж, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Бумбаяр, Дэлхийн өв Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны судалгаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн судлаач А.Дүүрэнбаяр, Мандал сумын ИТХ-ын дарга Н.Эрдэнэцэцэг, Мандал сумын Засаг дарга Б.Ганболд болон шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаач, төрийн байгууллагын албан хаагч, орон нутгийн иргэд оролцлоо.
 
Төрийн тахилгат Ноён уулын түүх, газар зүйн онцлог, тайлга тахилга үйлдэж байсан түүхэн уламжлал биет бус эх сурвалжийн мэдээ, хээрийн судалгааны үр дүнгийн талаар хэлэлцэх зорилгоор эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%