Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай нярайн шарлалт хэмжих багаж (биллометр), нярайн шарлалтын тоног төхөөрөмж (фотоаппарат), ургийн зүрхний цохилт хэмжих багаж, нярайн жин, чихний отоскоп зэрэг нийт 122.344.000 мянган төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хандивлахаар боллоо.
Гэрээг Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын дарга Д.Пүрэвжаргал, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од нар өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгууллаа.
Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь 1992 оноос хойш энэрлийн болоод хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд манай аймагт Ковидын үеийн хандив тусламж, PCR тест, хамгаалалтын хувцас хэрэглэл, эмнэлгийн зөөлөн эдлэл, өрхүүдэд хүнсний багц зэргийг тусламжаар хүргэж байсан билээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяагийн зүгээс тус байгууллагатай найрсаг харилцаа тогтоож, алслагдсан сум, тосгодтой манай аймагт нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагт нь түргэн шуурхай үзүүлэх шаардлагатай байгааг дурдаж, ялангуяа нярайн шарлалтаа хэмжүүлэхээр, аппаратад орохоор холын сумдаас Нэгдсэн эмнэлгээ бараадан ирдэг талаар учир байдлаа ойлгуулсны үр дүнд дээрх байгууллагаас нийт 5 нэр төрлийн 80 ширхэг 122.3 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандивлахаар ийнхүү гэрээ зурагдаж байна.
Хандивлагч байгууллагын зүгээс тоног төхөөрөмжүүдийг 2022 оны 06 дугаар сарын дунд үеэс нийлүүлэхээр захиалга хийгдсэн талаар дуулгаад 6 газарт энэхүү хандив хүргэх болсны дотор орон нутгийн хандивыг татаж чадсан нь ганцхан Сэлэнгэ аймаг байгаа гэдгийг онцлон дурдлаа.
Ийнхүү энэ оны 6 дугаар сарын сүүлчээс эхлэн Сэлэнгэ аймгийн нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч, тэр дундаа нярайн шарлалтыг орон нутгийнхаа Эрүүл мэндийн төвүүдэд хэмжиж, шарлалтын аппаратанд орж байх бүрэн бололцоо бүрдэж байна.