Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 8-р хуралдаан боллоо.
Хуралдаанаар:
- Хангалын ирээдүй сангийн журам батлах тухай
- Улсын чанартай авто зам тавих ажилд шороо, элс, хайрга дайрга, карьерын газрын байршлын талаар хэлэлцэх тухай
- Сумын 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай
- Сум, тосгоны Амьжиргаа дэмжих зөвлөлийн эхний хагас жилийн тайлангийн тухай
- Сумын 2022-2023 оны МАА-н өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг хангах нэгдсэн төлөвлөгөө батлах тухай
- Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 79-р зүйлийн 79.3 дахь хэсэгт заасны дагуу Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад нэг төлөөлөгч сонгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.