Сүхбаатар дүүргийн ГХУСАЗСЗ-өөс хороодын хамтарсан багийн дарга, нийгмийн ажилтнуудын дунд “Хамтарсан багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт уулзалтыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтыг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Осорваань удирдаж холбогдох мэдээллийг танилцуулав.
Уулзалтын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил гарахад хүргэж болох эрсдэлт нөхцөл болон энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх талаар судалгаа хийж, гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, хохирогч, эрсдэлт нөхцөлд байгаа иргэдийг хамгаалах, олон нийт, иргэдийн хүчирхийллийг үл тэвчих хандлага, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны дарга, Сүхбаатар дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга нар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
Гэрээний хүрээнд дүүргийн 1-20 дугаар хороодын хамтарсан багуудад дэмжлэг үзүүлж санхүүжилт олгох юм.