ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “#ДАРХАН_МИНИЙ_ХОТ_2022” СПОРТЫН НААДАМ ШАРЫН ГОЛ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 

2022-06-10

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “#ДАРХАН_МИНИЙ_ХОТ_2022” СПОРТЫН НААДАМ ШАРЫН ГОЛ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 

🇲🇳Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн ИТХ, Шарын гол сумын ИТХ хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Дархан-Миний хот 2022” спортын наадмыг /2022.06.10/ Шарын гол суманд зохион байгуулагдлаа. Дархан-Уул аймгийн ИТХ, 4 сумдын ИТХ-ын нийт 141 Төлөөлөгчид аймаг, сумдын ИТХ тус бүр баг бүрдүүлж,

🏐Гар бөмбөг,

🏀сагсан бөмбөг,

🏓ширээний теннис,

♟шатар,

♟даам,

🏹дартс гэсэн спортын 6 төрлөөр зохион байгууллаа.

Төлөөлөгчдийн спортын анхдугаар наадмын багийн спорт болох

✅гар бөмбөгийн тэмцээнд Г.Мөнхжаргал ахлагчтай Шарын гол сумын ИТХ-ын баг нэгдүгээр байр, Н.Ганбаатар ахлагчтай Хонгор сум сумын баг 2 дугаар байр, Я.Бат-Очир ахлагчтай Дархан сумын ИТХ-ын баг 3 дугаар байр

✅Сагсан бөмбөгийн төрөлд мөн Шарын гол сумын ИТХ-ын баг тэргүүн байр эзэлж, Хонгор сум ИТХ-ын баг 2 дугаар байр, Дархан сумын баг 3 дугаар байр

✅Теннисийн төрөлд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Ганчимэг, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Ганзориг нар 1 дүгээр байр, Дархан-Уул аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Алтантуяа нар 2 дугаар байр, Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч О.Наранчимэг, Н.Баттулга нар 3 дугаар байр

✅Даамны төрөлд Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Амгаланбаяр, Г.Мөнхцэцэг нар 1 дүгээр байр, Шарын гол сумын Төлөөлөгч Б.Лхамсүрэн, Л.Даваасүрэн нар 2 дугаар байр, Орхон сумын Төлөөлөгч Ц.Нацагдорж, Х.Золзаяа нар 3 дугаар байр

✅Шатрын төрөлд Дархан-Уул аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат, Орхон сумын ИТХ-ын дарга Б.Хулан нар 1 дүгээр байр, Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Лхамсүрэн, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхцэцэг нар 2 дугаар байр, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Амгаланбаяр, ДУА-ын Төлөөлөгч Ц.Ганчимэг нар 3 дугаар байр

✅Дартсын төрөлд Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч Л.Нарангэрэл, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч А.Соронзонболд нар 1 дүгээр байр, Шарын гол сумын Төлөөлөгч Д.Амарсанаа, Дархан сумын Төлөөлөгч Г.Алтанцэцэг нар 2 дугаар байр, Орхон сумын ИТХ-ын дарга Б.Хулан, ДУА-ын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Э.Золзаяа нар 3 дугаар байр

✅Багийн нийт дүнгээр Я.Бат-Очир ахлагчтай Дархан сумын ИТХ-ын баг нэгдүгээр байр, Г.Мөнхжаргал ахлагчтай Шарын гол сумын ИТХ-ын баг хоёрдугаар байр, С.Насанбат ахлагчтай аймгийн ИТХ-ын баг гуравдугаар байрыг тус тус эзэлж амжилттай зохион байгуулагдлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%