ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СҮХБААТАР АЙМАГ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛАН ИРГЭДИЙГ АЯ ТУХТАЙ АМРАХ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН ДУРСАН САНАХ ОРЧИНГ ”НОГООН ТӨГӨЛ”-ӨӨР БҮРДҮҮЛНЭ

2022-06-09

 
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссын дарга Д.Хосбаяр, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга А.Чулуунбат болон холбогдох албаны албан хаагчдад мэдээлэл өгч төлөвлөгөөт соён гэгээрүүлэх ажлын явц цаашид иргэдэд хэлмэгдлийн хор уршгийг хэрхэн ойлгуулан таниулах, дурсгалын хөшөөг сэргээн засварлан, тохижуулах ажил, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн зорилгыг сурталчлан таниулахад ямар ажил хийх нь оновчтой болох талаар санал бодлоо солилцон тодорхой хэмжээний шийдлийг гаргалаа.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн “Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл”-тэй танилцаж, иргэдэд ая тухтай байлгах, хүндэтгэл үзүүлэн дурсан санах орчинг бүрдүүлэх тал дээр зөвлөгөөг өгөв. 
Мөн аймгийн музейд хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор булан байгуулахаар музейн удирдлагуудтай санал солилцлоо.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Захиргаа, дүн шинжилгээний албаны дарга Л.Очирсүрэн, ахлах референт Н.Мэндбаяр нар тус аймгийн иргэдтэй уулзаж дээрх хуульд тусгагдсан иргэнийг цагаатгах, цагаатгагдсан хэлмэгдэгчдийн нөхөх олговорт хамаарах боломжтой эсэхэд болон нөхөх олговрын шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хэрхэх талаар мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%