ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг батлан даалттай зээлээр дэмжих нь” өдөрлөг Төв аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдла

2022-05-26

Өнөөдөр буюу 2022.05.20-ны өдөр “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг батлан даалттай зээлээр дэмжих нь” өдөрлөг Төв аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааг Зээлийн батлан даалтын сан орон нутгийн ЖДҮҮ эрхлэгчдэд мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Төв аймагт хөдөлмөрийн насны 32 мянган хүн амьдарч байгаагын дийлэнх хувь нь жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг. Тэдгээр хүмүүст мэдээлэл дутмаг байгаагаас төрөөс олгодог зээлд хамрагдаж чаддаггүй гэх асуудлыг шийдвэрлэж, зээлийн батлан даалтын сан орон нутгийн иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор энэхүү өдрийг зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр хэлэлцүүлгийн модератороор ажилласан бөгөөд Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбат, Төв аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, ЗБДС-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Батзогсох, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г. Гангамөрөн болон Төв аймгийн 22 сумын ЖДҮҮ эрхлэгчдийн 82 төлөөлөл оролцсон юм. Одоогоор Зээлийн батлан даалтын санд баялаг бүтээгчдийг батлан даалттай зээлээр дэмжих 50 тэрбумын нөөц боломж бий.

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг батлан даалттай зээлээр дэмжих нь” өдөрлөг хэлэлцүүлгээр үргэлжилж, орон нутгийн ЖДҮҮ эрхлэгчдийн төлөөллөөс олон санал ,гомдол гаргасан. Цаашид орон нутгийн холбогдох албан тушаалтнууд судалгаа шинжилгээг эрчимжүүлж, баялаг бүтээгчдийг зах зээлтэй нь холбох гүүр болохоор зорьж буйгаа хэллээ. Мөн энэ үеэр орон нутгийн хэмжээнд бус орон даяар анхаарахуйц чухал сэдвүүд хөндөгдсөн. Үүний нэг нь Монгол хүний хүнсний асуудал байв. Монголчууд эртнээс сүү, цагаан идээ хэрэглэж, энэ нь монгол хүний генд нөлөөлөх түвшинд хүрсэн гэж үздэг. Гэвч орчин үед бид хүнсэндээ цагаан идээ хэрэглэх нь эрс багассан бөгөөд дэлхийн улс орнуудтай харьцуулахад 5 дахин бага хэрэглэдэг гэх судалгаа гарчээ. Сүү цагаан идээнд тэжээлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн бусад үйлдвэрүүд нөлөөлдөг тул энэ салбарт анхаарч зээл олгох нь чухал гэдгийг хэлж байлаа.Зээлийн батлан даалтын сангийн төлөөллүүд болон бусад оролцогчид дээрх асуудлуудад хариулт өгч, зарим хүмүүсийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн нь өнөөдрийн үйл ажиллагааны юм. Тиймээс цаашид бусад аймаг, орон нутгуудад тус арга хэмжээг зохион байгуулах талааар Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтнүүд онцоллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%