ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТЭЛМЭН, ТОСОНЦЭНГЭЛ, ИХ-УУЛ СУМДАД АЖИЛЛАЛАА

2022-05-20

     Аймгийн ИТХ-ын ажлын алба Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумдад ажиллаж, сумдын Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны явц, холбогдох хуульд заагдсан эрх үүргийн болон дэвшүүлсэн бодлого зорилтын биелэлт, ИТХ-аас сумдтай холбоотой гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, зөвлөн туслах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн өмчит төсвийн байгууллагуудын өмчийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт шалгалт хийх, аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, хоршоог дэмжих сан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн ажил болон шилэн дансны хуулийн хэрэгжилттэй танилцах, сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч, Онцгой байдлын алба хаагчидтай хамтран шашин, сүм хийдийн үйл ажиллагаатай танилцаж,  галын аюулгүй байдал, хяналтын камерын бичлэгийн хадгалалт, хамгаалалт, хулгай дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх ажлуудыг тухайн сумдаас АИТХ-д сонгодсон төлөөлөгчидтэй хамтран зохион байгууллаа.

     Хяналт-шинжилгээг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын дагуу зохион явууллаа. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%