ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ХҮҮХЭД ХӨГЖИЛ-2022” ЗОРИЛТОТ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-05-02

“Хүүхэд хөгжил-2022” арга хэмжээний хүрээнд Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран Замын хөдөлгөөний Цагаан толгой-2022 уралдааныг хүүхдийн 7 цэцэрлэгийн дунд амжилттай зохион байгууллаа.
 
Замын хөдөлгөөний "Цагаан толгой-2022" уралдааны Тэргүүн байранд 5 дугаар цэцэрлэг, Дэд байранд 1 дүгээр цэцэрлэг, Гутгаар байранд 2 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.
Зорилтот жилийн хүрээнд Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газар иргэдийн дунд "АХА" тэмцээн, Замын-Үүд сум дундын Шүүхийн Тамгын газар "Дартс"-ын тэмцээн, Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсээс хүүхэд багачуудын дунд "Буухиа" тэмцээнийг тус тус амжилттай зохион байгууллаа.
 
Мөн Ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургуулийн 6-8 дугаар ангийн 700 гаруй сурагчид "Флашмоб" бүжиг бүжиглэн Соёл, спортын ордны гадна талбайгаас Замын-Үүд сумын төв талбай хүртэл явган алхалт хийв.
 
“Хүүхэд хөгжил-2022” зорилтот жилийн хүрээнд Замын-Үүд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг идэвх санаачлагатай, зөв дуурайлалтай, эерэг хандлагатай байхыг уриалж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%