ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2022-05-23

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Хороодын дунд зохион байгуулсан спортын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд  аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагууд оролцон, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд үйл ажиллагааны талаарх мэдээлэл хийж, төлөөлөгчид сум орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцлага өрнүүлэв. Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн хэлтсээс хийж хэрэгжүүлж буй ажлын гарын авлага мэдээлэл тараалаа.

Мөн аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Биеийн тамир спортын газар, аймгийн Музей, Нийтийн номын сан зэрэг байгууллагууд дараах үйлчилгээ үзүүллээ.

Улсын бүртгэлийн хэлтсээс тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгуулж 15 төлөөлөгч хамрагдав. Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, ЭМД-ын санхүүжилтийн чиглэлээр 4 төрлийн сурталчилгааны материал гарын авлага тараан сурталчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдээлэл сургалт сурталчилгаа зохион байгуулж ажилласанаас гадна зөв зохистой хооллох, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, уураг, ус, давсны хэрэглээ, биеийн жингийн индекс зэрэг холбогдох  зөвлөгөө өглөө.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас үйл ажиллагааны танилцуулга, газрын хуультай холбогдолтой гарын авлага мэдээллийг танилцуулав. Хөдөлмөр халамж үйлчилгээний газар  үйл ажиллагааны мэдээлэл болон 2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хэрэгжих аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зэрэг арга хэмжээнүүдийн талаар холбогдох мэдээлэл өгч танилцууллаа. Аймгийн Нийтийн номын сан шинэ номын танилцуулга хийж, номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

Дээрх уулзалт, арга хэмжээ нь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой болсон талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид талархаж буйгаа илэрхийлсэн юм.

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%