Төв аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Зуунмод хотын төв цэцэрлэгт хүрээлэнд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан “Ногоон төгөл” байгууллаа.
"Мод тарих үндэсний өдөр"-өөр "Тэрбум мод" хөдөлгөөнд нэгдэж, энэ үеэр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулж 14 ширхэг агч мод тарьж төгөл байгуулах ажлыг эхлүүлэн хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарт төгөлийг өргөтгөн, арчлан хамгаалах ажлыг уриаллаа.