ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООД БАЯНЦАГААН, БАЯНДЭЛГЭР, ЭРДЭНЭ СУМДАД АЖИЛЛАЛАА

2022-05-13

Аймгийн ИТХ-ын 9 дүгээр Хуралдаан 05-р сарын 19-ны өдөр хуралдахаар тов тогтож, тус хуралдаанаар төсөвт байгууллагуудын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, их засвар хийх эрэмбэ дараалал шинэчлэн тогтоох тухай асуудал хэлэлцэхтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Хурлын Хот суурин, үйлдвэр үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Ж.Баттөгс, хорооны төлөөлөгч Г.Энхболд, төлөөлөгч Т.Ариунболд, аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны төлөөлөгч Д.Алтанцэцэг, Ажлын алба Д.Оюунсайхан нар  Баянцагаан, Баяндэлгэр, Эрдэнэ сумдуудад ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын 2022 оны VIII Хуралдааны “Аймгийн ИТХ-ын  хорооны үйл ажиллагааны журам батлах тухай” 02 дугаар тогтоолын 4.1 дэхь заалт Хороод нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, судлах, санал дүгнэлт гаргах асуудлаар хорооны гишүүдийг ажиллуулж дүн мэдээллийг хорооны хурлаар хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэх ажлын хүрээнд Баянцагаан, Баяндэлгэр, Эрдэнэ сумдын төсөвт байгууллага сургууль, цэцэрлэг болон эрүүл мэндийн төв, соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж, сумдын иргэд, төрийн албан хаагчидтай санал солилцох уулзалт зохион байгуулж санал хүсэлтийг сонслоо.

Баянцагаан, Баяндэлгэр, Эрдэнэ сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нараас энэ оны эхний улирлын байдлаар хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээллээ танилцуулж, “Төсөвт байгууллагуудын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, их засвар хийх эрэмбэ дарааллыг шинэчлэн тогтоох асуудалтай уялдуулж сум орон нутагт тулгамдаж буй хүндрэлтэй асуудлууд болон зайлшгүй хийгдэх шаардлагатай байгаа асуудлын талаар холбогдох санал хүсэлтээ илэрхийллээ.

Хурлын хороодоос сумдад ажилласан ажлын мэдээллийг аймгийн ИТХ-ын Хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөтэй уялдуулж Хурлын даргад танилцуулан Хорооны хурлаар хэлэлцүүлж хорооны дүгнэлтэд тусган Хурлын Хуралдаанд өргөн мэдүүлэх юм.

 

 

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%