ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“АРХИГҮЙ ҮЛГЭРЛЭЕ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022-05-13

Төв аймагчууд “Эрүүл Монгол хүн- Архигүй Монгол” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад нэгдлээ. Аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх, архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх, нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлээр аймгийн Засаг даргын 2022 оны А/155 дугаар захирамжаар “Архигүй үлгэрлэе” сэдэвт 6 сарын аяныг эхлүүлж, аяны дэвтэр, тугийг Зуунмод хотын удирлагуудад гардууллаа. Аяны хүрээнд:

- Гудамж талбай, байгууллагуудын камерын хяналтыг сайжруулж, тоог нэмэгдүүлэх

- Баяр, ёслол, тэмдэглэлт өдрүүд, аливаа үйл ажиллагааг архигүй тэмдэглэх өнгөрүүлэх уриалга гаргаж бүр мөсөн хориглох

- Соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг өргөжүүлэх

- Ахуйн хүрээний архидалттай холбоотой гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх

- Архи, хэрэглэдэггүй байгууллага, гэр бүлийг шалгаруулж, алдаршуулах

- Иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр гаргасан шинэ санал, санаачилга, аливаа үйл ажиллагааг орон нутгийн байгууллага бүхий л талаар дэмжин ажиллах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%