ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын дарга нарыг чадавжуулах сургалтыг Улаанбаатар хотод Удирдлагын академиас 2 өдрийн хугацаанд зохион байгуулж байна.
Сургалтын зорилго:
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиудыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх арга зам, орон нутгийн төсвийн төлөвлөлт, төсвийн орлогыг төлөвлөх, бүрдүүлэх боломжуудын талаар мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд оршино.
Сургалтын зорилт:
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон хуулийг дагаж гарсан журам, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэх мэдлэгтэй болох;
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарах шийдвэрийн боловсруулалт, хууль зүйн техникт тавигдах шаардлага, ИТХ-ын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэх ур чадвар эзэмших;
- Орон нутгийн төсвийн төлөвлөлт, төсвийн орлогыг төлөвлөх, бүрдүүлэх арга замд суралцах юм.